МЭДЭЭЛЭЛ

Нүүр / Мэдээлэл

Танин мэдэхүй

LEGOLAND

LEGOLAND® Japan Resort нь 2-12 насны хүүхдүүд болон тэдний гэр бүлд зориулсан бүтэн өдрийг хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм өнгөрүүлэх тоглох, зугаалах, танин мэдэхүйн парк юм. Гэр бүлээрээ LEGOⓇ блокийн ертөнц дээрх олон төрлийн унах унаа, тоглох тоглоом, зохион бүтээх LEGO® загварууд, интерактив, адал явдалт үзмэрүүдийг үзэх боломжтой. 

DISNEYLAND

Тус цэцэрлэгт хүрээлэн нь World Bazaar, Adventureland, Westernland, Fantasyland, Tomorrowland, Critter Country, Toontown гэсэн хэсгүүдээс бүрддэг. Эдгээр газруудыг Америкийн Диснейн кино, уран зөгнөл дээр үндэслэсэн тул анхны Диснейлэндыг зочидод мэдрүүлдэг. 2022 онд Токиогийн Диснейлэнд 12 сая жуулчин хүлээн авч, дэлхийн хамгийн их хүн зочилсон цэцэрлэгт хүрээлэнгийн дөрөв дэх, Азийн хоёр дахь хамгийн их зочилсон цэцэрлэгт хүрээлэн болж байжээ. 

ФҮЖИ УУЛ

Фүжи уул нь Японы Шизүока, Яманаши аймгуудын нутагт Токио хотоос баруун урд зүгт 90 км-ийн зайнд орших идэвхтэй галт уул юм. Дэлхийд хамгийн алдартай уулсын 35 дугаар байрт ордог. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй байдаг уул. Далайн түвшингээс 3,776 м өндөрт орших тус уул нь Японы хамгийн өндөр цэг юм. 12,388 фут (3,776 метр) хүртэл өргөгдсөн Фүжи уул нь Японы хамгийн өндөр уул бөгөөд гоёмсог конус хэлбэртэй гэдгээрээ алдартай. Энэ бол тус улсын ариун нандин бэлэг тэмдэг бөгөөд галт уулын эргэн тойронд болон дээр нь сүм хийд, бунхан байрладаг.

UNIVERSAL STUDIOS

Universal Studios Japan (USJ) нь Universal Studios брэндийн дор Ази тивд баригдсан анхны парк бөгөөд Осака бүсэд 2001 онд нээгдсэн энэхүү парк нь олон жилийн туршид өргөжин тэлж, Японы хамгийн их хүн зочилдог газруудын нэг болжээ. Өөр өөр ертөнц бүр нь шинэ, өвөрмөц адал явдлуудтай байх ба бүх насны хүүхэд, насанд хүрэгчдийн сонирхлыг бүрэн татаж чаддаг. Холливудын шилдэг кинонуудаас сэдэвлэсэн сэтгэл хөдөлгөм аялалаас эхлээд алдартай баатруудын үзүүлбэр хүртэл бүгд бий.

БИДНИЙГ СОНГОН АЯЛАХ ШАЛТГААН

БҮРЭН ДААТГАЛ

Аялагч бүр даатгалд хамрагддаг

ХӨТӨЛБӨР

Шинэлэг хөтөлбөр санал болгодог

БОЛОМЖИТ ҮНЭ

Зах зээлийн үнээс хямд үнэ

Хөтөлбөр болон үнийн санал авах бол

SHINE ZUUCH TRAVEL

Манай компани 2009 онд байгуулагдсан ба inbound / outbound -ийн зөвшөөрөлтэй тур оператор юм. Бид “Шинэ зууч аялал” вэб сайтаар дамжуулан олон төрлийн аялалын бүтээгдэхүүнийг та бүхэнд санал болгож байна.

Шинэ мэдээ

10 ДУГААР САРЫН АЯЛАЛ

ОНЦЛОХ АЯЛАЛ

Холбоо барих

11 давхар, 14 тоот, Шинэ хотын захиргааны урд, Theater bdg, 23-р хороо, ХУД , Улаанбаатар хот.

7000-0558, 9090-0558
shinezuuchtravel
shinezuuch9

© Copyright 2024 @ShineZuuchTravel