МАНАЙ ХАМТ ОЛОН
Нүүр /Бидний тухай/ Манай хамт олон

ГАНЗОРИГ Цэрэндорж
Гүйцэтгэх захирал
ГАНЗОРИГ Цэрэндорж
Гүйцэтгэх захирал
Бидний вэб сайтад зочилсон танд маш их баярлалаа.
Намайг Ганзориг гэдэг, би аялал жуулчлалын бизнес хийх болон аялах дуртай. Миний хүсэл бол “Дэлхийн зах зээлд илүү олон үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн илүү чанартай төлөвлөгөө, үйлчилгээг хямд үнээр санал болгох” юм. Энэ хүслээ Шинэ зууч трэвел компанийнхаа зорилго болгон ажилласаар ирсэн. Цаашид илүү их туршлага хуримтлуулж, үйлчлүүлэгчид, аялагчид болон дэлхийн улс хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж явдаг. Энэ зорилгод минь тусалж бидэнтэй хамтран ажиллаж, биднийг сонгож байдагт чин сэтгэлээсээ талархаж байна.
ХАМТ ОЛОН
Манай баг хамт олон аялал жуулчлалын ажилд дуртай, аялал жуулчлалын салбарт тодорхой зорилго тавьж ажилладаг хөтөч, жолооч, бусад ажилчдаас бүрддэг ба аялал бүрийг аюулгүй, сэтгэл хангалуун , хөгжилтэй, мартагдашгүй болгохоор сайтар бодож, зөвлөлдсөний дараа төлөвлөхөөс эхлээд зохион байгуулах хүртэл маш их анхаарч ажиллахыг хичээсээр ирсэн.
Бид Монгол орон нутгийн аялал, онгоцны тийз, Монголоос ирэх нислэг, дотоодын нислэг, зочид буудал, арга хэмжээ, хөтөч, автобус, Монголоор дамжин өнгөрөх машин түрээс мөн Монголоос гадаад улсруу аялах аялалууд зохион байгуулдаг билээ.

ХАМТ ОЛОН
Хөтөлбөр болон үнийн санал авах бол

SHINE ZUUCH TRAVEL
Манай компани 2009 онд байгуулагдсан ба inbound / outbound -ийн зөвшөөрөлтэй тур оператор юм. Бид “Шинэ зууч аялал” вэб сайтаар дамжуулан олон төрлийн аялалын бүтээгдэхүүнийг та бүхэнд санал болгож байна.